Гурванзагал, Чулуунхороот суманд шүдний кабинет байгуулна
Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар нэмж Гурванзагал, Чулуунхороот сумдад шүдний кабинет шинээр байгуулна.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2022 оны хөрөнгө оруулалтаар нэмж Гурванзагал, Чулуунхороот сумдад шүдний кабинет шинээр байгуулна.
2015 оноос эхлэн Баяндун, Халхгол, Дашбалбар, Баяндун, Цагаан-Овоо зэрэг сумдад шүдний кабинет байгуулаад байна.
Үүний үр дүнд тус сумдын иргэд шүдээ үзүүлж, эмчлүүлэх гэж цаг хугацаа, зардал гарган аймгийн төвд очиж үзүүлэх шаардлага гардаг байсан тул одоо сумын Эрүүл мэндийн төвөөсөө түргэн шуурхай тусламж, үйлчилгээг авч байгаа юм.
Мөн Шүдний кабинетад ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутнуудын сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж, гэрээ байгуулах замаар боловсон хүчний нөөцийг бүрдүүлж байна.
Шүдний кабинет хамгийн ачаалал ихтэй тусламж, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тус кабинетээр дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол, зөв дадлыг олгох урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


















