Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхины хурд түр зуур ширүүснэ

Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээгээр маргааш өдөр буюу /2023 оны 05 дугаар сарын 23/-нд Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумдын нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхины хурд түр зуур ширүүснэ
Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхины хурд түр зуур ширүүснэ. Зураг: МҮОНРТ

Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээгээр маргааш өдөр буюу /2023 оны 05 дугаар сарын 23-нд Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах сумдын нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Маргааш өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны үеэр салхины хурд түр зуур ширүүсэх тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Дорноговь Онцгой Байдлын Газар

Хуваалцах