Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Интерполын шугамаар "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг дайчлан баривчилжээ

Дээрх этгээдийг Швед Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Интерполын шугамаар "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг дайчлан баривчилжээ
Интерполын шугамаар "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг дайчлан баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа”-ны “Шувуу” ажиллагааны хүрээнд удаа дараагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 6 тэрбум 100 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт "Ө" гэгчийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан.

Дээрх этгээдийг Швед Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах