Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэд хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлуулах хүсэлт гаргав

Өнөөдөр /2019.08.13/ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэгт ажиллалаа. Энэ орчимд амьдарч буй 80 гаруй айлуудаас хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэд хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлуулах хүсэлт гаргав
Иргэд хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлуулах хүсэлт гаргав. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр /2019.08.13/ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэгт ажиллалаа. Энэ орчимд амьдарч буй 80 гаруй айлуудаас хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлаж, үерийн төв далантай холбох ажлыг 2020 оны ажилдаа тусгахыг аймгийн удирдлагаас хүсэж байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд орсон ширүүн борооны үеэр энэ хавийн айлууд руу үерийн ус орж багагүй хүндрэл учруулсан байна. Аймгийн Засаг дарга дээрх айлуудын санал, хүсэлттэй газар дээр нь танилцсаны дараагаар эхний ээлжид экскаватораар үерийн сувгийг сэргээх ажлыг орон нутгийн төсвийн нөөц боломжоор хийхээр болов.

Энэ жилийн хувьд орон нутгийн төсвийн 20 сая төгрөгөөр Дархан хотын үерийн ус зайлуулах далангуудад урсгал засвар хийнэ. Цаашид аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн даланг байгуулахаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: darkhan.gov.mn

Хуваалцах