Иргэдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хомс байна
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг дэмжсэн юм.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг дэмжсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг энэ сарын 18-26-нд зохион байгуулахаар байнгын хорооны тогтолын төсөлд тусгасан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг зохион байгуулж дүнг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болоод байна. Харин иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой мэдээлэлгүй байгаагаа онцлоод эх хуулиа өөрчлөх бол ард нийтээсээ санал авах нь зөв гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар зарим иргэн ямар бодолтой байгааг үзүүлье.


















