Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “GAIA” төслийн хүрээнд Монгол Улсад тусгайлан зориулсан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалтыг энэ оны 10 дугаар сарын 26-аас -30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, орон нутаг дахь экологийн асуудал хариуцсан алба хаагчид болон прокурор, байгаль орчин, ашигт малтмал, шүүх шинжилгээ, геологийн салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Энэхүү сургалтаар Интерполын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газар болон олон улсын мэргэжлийн байгууллагын шинжээчид хууль бус олборлолттой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, геологийн шинжилгээ хийх, нотлох баримтыг бэхжүүлэх, шинжилгээний үр дүнг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах чиглэлээр олон улсын туршлага, арга зүйгээ хуваалцсанаараа онцлог байв.

Мөн сургалтын үеэр энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга зам, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн сайн туршлага боллоо.

Сургалтыг Интерполын “GAIA” төслийн хүрээнд бүрэн санхүүжүүлсэн бөгөөд уг төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Байгаль орчин, уур амьсгалын хамгаалалт, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яам (BMUKN) “Олон улсын уур амьсгалын санаачилга” (International Climate Initiative — IKI)-аар дамжуулан санхүүжүүлдэг билээ.

Хуваалцах