Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 338 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв

392 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1035 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 338-ыг нь шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 697 гомдол, хүсэлт хянагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 338 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв
Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 338 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллага энэ сарын 09-нөөс 17-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 392 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1035 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 338-ыг нь шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 697 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 2 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 389 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Хуваалцах