Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Иргэн та УИХ-ын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?

Та батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын талаар болон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх гэж байгаа хуулийн төслийн талаар саналаа гишүүнд ирүүлж болно.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэн та УИХ-ын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?
Иргэн та УИХ-ын гишүүнд ямар асуудлаар шууд хандаж болох вэ?. Зураг: МҮОНРТ

Иргэн та батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын талаар болон чуулганаар хэлэлцэх гэж байгаа хуулийн төслийн талаар саналаа гишүүнд ирүүлж болно. УИХ-ын гишүүн таны саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоол санаачилна. Шаардлагагүй гэж үзсэн бол энэ тухай хариуг танд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
Та өргөдөл, гомдлоо Улсын Их Хурлын гишүүнд ирүүлж болно.
Таны ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсвэл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх ёстой.
Гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

Хуваалцах