Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Израил Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Шир Гидеон Мизрахиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Израил Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилц

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Израил Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Шир Гидеон Мизрахиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Израил Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Израил улсын зүгээс хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, богино хугацааны сургалтыг зохион байгуулах боломжтой.

Монгол улсын хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа 10 оюутанд жил бүр 11 сарын хугацаатай, цалинтай үйлдвэрийн дадлагад хамрагдах, Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн /МАШАВ/ олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах боломжтойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах