Жижиг биетэй эрийг захирал нь хүүхэд гэж боджээ
урд эгнээнд сууж байсан нэгэн бүсгүй Мишель рүү "Миний нөхрийг газарт хурдан буулга" хэмээн орилж эхэлсэн аж
Мэдээллийн алба

Британийн “Ultimo” дотуур хувцасны брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Мишель Моне Вьетнам улс дахь үйлдвэрийн ажилтнуудтайгаа том танхимд хурал зохион байгуулжээ. Түүнийг үг хэлж дууссаны дараа 23 настай вьетнам залуу Тэн Фат Нгуен тайзнаа гарч Мишель Моне руу цэцгийн баглаа барин очсон аж. Харин мөнөөх залууг хүүхэд гэж андуурсан Мишель тэврэн өргөж, хамт зургаа даруулж эхэлжээ.
Гэтэл урд эгнээнд сууж байсан нэгэн бүсгүй Мишель рүү "Миний нөхрийг газарт хурдан буулга" хэмээн орилж эхэлсэн аж. Ийн танхимд цугласан 3000 хүн захирлаа шоолон инээлджээ.


















