Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жилд давхардсан тоогоор 6 сая орчим иргэн Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авч байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь эрсдэлийг хаах зарчим дээр суурилсан байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жилд давхардсан тоогоор 6 сая орчим иргэн Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авч байна
Жилд давхардсан тоогоор 6 сая орчим иргэн Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авч байна. Зураг: МҮОНРТ

Жилд давхардсан тоогоор 6 сая орчим иргэн Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авч байна. Гэвч чанар, хүртээмж тааруугаас хүссэн эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна уу гэвэл үгүй.

Иймд даатгуулагч иргэнээ бодсон тушаал шийдвэр гаргахгүй бол иргэдээс ирэх гомдол тасрахгүй гэдгийг “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” Төрийн бус байгууллагын тэргүүн н.Эрдэнэбат хэлсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь эрсдэлийг хаах зарчим дээр суурилсан байдаг. Энэ агуулгаар эмч, эмнэлгийн байгууллагаа чанаржуулах, ингэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээний 80 орчим хувийг анхан шатанд үзүүлэхэд анхаарч, нийтийн эрүүл мэндийн чанарыг дээгүүр тавихыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг.

Үүнийг зарчим болгож ажиллах нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үндсэн үүрэг байх ёстой. Гэтэл эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтэд анхаарч, “иргэн эрүүл байх” арга хэмжээг орхисон нь том алдаа гэдгийг төрийн бус байгууллагын төлөөлөл чухалчилж байлаа.

“Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” Төрийн бус байгууллагын тэргүүн н.Эрдэнэбат ингэж ярилаа.

Mongolian National Radio · Жилд давхардсан тоогоор 6 сая орчим иргэн Эрүүл мэндийн даатгалаар эмнэлгийн үйлчилгээ авч байна

Гүйцэтгэлийн санхүүжилт нэрээр мөнгөний хойноос хэт их улайрах, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг зохиож бичих, оношийн код ахиулах, хуурамч нэхэмжлэл илгээж даатгуулагчийн мөнгийг завших оролдлого маш их гаргаж байгаа учраас хяналтаа улам нарийвчлах, сайжруулах шаардлага бий гэж тэрбээр онцолсон юм.

Хуваалцах