Жолооны үнэмлэх удаж гарч байгаа нь хувь хүнтэй холбоотой
Жолооны үнэмлэх гарахгүй удах нь тухайн жолооны курс болон хувь хүнтэй холбоотой гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мэдээллийн алба

Жолооны үнэмлэх гарахгүй удах нь тухайн жолооны курс болон хувь хүнтэй холбоотой гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цагдаагийн Ерөнхий газрын "Лицензийн төв"-д өдөрт 700-800 иргэн жолооны шалгалт өгдөг байна. Шалгалтад тэнцсэн жолоочийн үнэмлэх ажлын таван өдөрт багтан гарах ёстой юм.
Гэвч өнгөрсөн долоодугаар сард шалгалт өгсөн зарим иргэн өнөөдрийг хүртэл жолооны үнэмлэхээ аваагүй гэсэн гомдол гаргаад байна.
Мөн жолооны эрхээ хасуулаад хугацаа нь дууссан иргэдээс долоо хоногт хоёр удаа шалгалт авдаг байсан. Тэгвэл "Лицензийн төв" шинэ байранд орсноор өдөр бүр шалгалт авч, тэнцсэн жолооч нарт хугацаа алдахгүй үнэмлэхийг нь олгож байгаа гэж тус төвийнхөн мэдээллээ.
"Лицензийн төв" өмнө нь Замын цагдаагийн газарт үйл ажиллагаа явуулж байсан бол өчигдрөөс Баянзүрх дүүргийн "Сэлэнгэ" зочид буудлын замын эсрэг талд байрлах Цагдаа, олон нийтийн соёлын төвийн байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын "Лицензийн төв"-ийн дарга, хурандаа Н.Өлзийсайханаас манай сэтгүүлч тодрууллаа.


















