Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хагалгааны C-arm рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дуб” ХХК-ийн Мед травма эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналтаар тус эмнэлэг нь ионжуулагч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хагалгааны C-arm рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо
Хагалгааны C-arm рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Дуб” ХХК-ийн Мед травма эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналтаар тус эмнэлэг нь ионжуулагч цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрлийн хязгаарлах нөхцөлийг зөрчиж, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, хагалгааны C-arm рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр хэсэгчлэн зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

Хуваалцах