Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хамтарсан дадлага, сургуульд 60 гаруй алба хаагч оролцож байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Киргик улсын Онцгой байдлын яамны аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч нартай хамтран “Өндрөөс аврах ажиллагаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтарсан дадлага, сургуульд 60 гаруй алба хаагч оролцож байна
Хамтарсан дадлага, сургуульд 60 гаруй алба хаагч оролцож байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Киргик улсын Онцгой байдлын яамны аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч нартай хамтран “Өндрөөс аврах ажиллагаа болон зам тээврийн ослын үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт хамтарсан дадлага, сургуулийг Налайх дүүрэгт байрлах “Бүүвэйтийн ам”-д зохион байгуулж байна.

Нийслэлийн аврах анги 105, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын аврах ажиллагааны мэргэжлийн ур чадвар, тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй зөв ажиллах мэдлэгийг сайжруулах, Киргиз улсын аврагчидтай харилцан туршлага солилцох зорилготой тус дадлага, сургуульд НОБГ-ын анги, салбаруудын 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Хамтарсан дадлага сургуулиар өндрөөс болон зам тээврийн үед аврах ажиллагаа зохион байгуулах дадлагыг хийж, харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах