Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Дэлхийн банкны Хот суурин газар, гамшгийг даван туулах чадавх, газар зохион байгуулалтын салбарын ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын ажлын албанд ажиллаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн банкны Хот суурин газар, гамшгийг даван туулах чадавх, газар зохион байгуулалтын салбарын ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газар болон Улсын онцгой комиссын ажлын албанд ажиллаж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Болзошгүй гамшгийн хариу арга хэмжээний төсөл”-ийн зохион байгуулалтын бүтэц, төслийн хэрэгжилтийн боломжит хувилбар, шаардлагатай бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

Мөн гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах, хүн амд шаардлагатай дэмжлэг туслалцааг цаг алдалгүй хүргэхэд ашиглах хуваарилалтын шугам сүлжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, төслийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Түүнчлэн Улсын онцгой комисс гамшгийн үед ямар үүрэгтэй байдаг талаар ярилцаж, гамшгийн хариу арга хэмжээний түр орогнох байр болон бусад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцсон юм.

Хуваалцах