Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар хуралдав

Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар хуралдав
Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар хуралдав. Зураг: МҮОНРТ

Хангайн бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийн уулзалт өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын түүхт Хархорум музейд боллоо.

Хангайн бүсийн аймгууд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар, орон нутгийн удирдлагууд болоод малчдын дунд шийдвэрлэх ямар асуудал байгаа тухай дэлгэрэнгүй ярилцаж, санаа оноогоо хуваалцсан байна.

Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал болон Хангайн бүсийн аймгуудын Засаг дарга, орлогч нар оролцжээ.

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуй, орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулав.

Энэхүү уулзалт хангайн бүсийн аймгуудын Засаг дарга нарын өвөлжилтийн бэлтгэл ажил, зуншлагын мэдээлэл, ирэх саруудад хийх ажлуудын мэдээллээр үргэлжилсэн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах