Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг ЦХХХЯ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр үүрэн холбооны сүлжээний ашиглалтын өнөөгийн байдал, 5G технологи нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн юм.

Цахим шилжилтийн суурь дэд бүтэц болох мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлж, өсөн нэмэгдэх дижитал хэрэглээний эрэлт, хэрэгцээг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай сүлжээ, дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг барилга, хот байгуулалт, зам, эрчим хүч зэрэг бусад салбарын инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх, холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, улмаар газар зохион байгуулалттай хэрхэн уялдуулах гарц гаргалгаа шийдлийн талаар мэдээлэл солилцсон нь онцлог байлаа.

Эх сурвалж: ЦХХХЯ

Хуваалцах