Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед нь мэдэх боломжтой шинэ технологийг нэвтрүүлнэ

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дундаж наслалтыг дээшлүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх нь нэн чухал байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед нь мэдэх боломжтой шинэ технологийг нэвтрүүлнэ
Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед нь мэдэх боломжтой шинэ технологийг нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед нь мэдэх боломжтой шинэ технологийг Монголд нэвтрүүлнэ.

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дундаж наслалтыг дээшлүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх нь нэн чухал байна.

Үүнийг биелүүлэхийн тулд өндөр хөгжсөн орны эрдэмтэн судлаачдаас суралцах, хамтран ажиллах шаардлагатай.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэний урилгаар Германы техникийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Молекул физикийн ухааны профессор Майкл Паффл анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн “Орчин цагийн молекул, биологийн мэдээллийн арга техник”-ийн тухай илтгэл тавьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ингэж ярьж байна.

Mongolian National Radio · Хавдраар өвчлөх эрсдэлтэй эсэхийг эрт үед нь мэдэх боломжтой шинэ технологийг нэвтрүүлнэ

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчилгээний олон төрлийн сонголт хийх боломжтой талаар профессор Майкл Паффл анагаах ухааны багш, оюутнуудад хуваалцлаа.

Тэрбээр маргааш энэ сэдвийн хүрээнд бүтэн практик дадлага хийх юм.

Хуваалцах