Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХБНГУ-ын Саксон мужийн боловсролын өдөрлөг болно

Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг”-ийг энэ сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ-ын Саксон мужийн боловсролын өдөрлөг болно
ХБНГУ-ын Саксон мужийн боловсролын өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачилгаар ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг”-ийг энэ сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Өдөрлөг 11:00-16:00 цагийн хооронд Блю cкай зочид буудлын гуравдугаар давхрын "Даймонд" танхимд болно.

Өдөрлөгт Саксон мужийн их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож, Герман Улсад тэр дундаа Саксон мужид суралцах талаар мэдээлэл, танилцуулгыг өгөх юм.

Өдөрлөгийн үеэр Саксон мужийн их, дээд сургуулийн хөтөлбөр, онцлог, үйл ажиллагаатай танилцахаас гадна Саксон мужийн үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхох боломжтой гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах