Хээрийн судалгааны баг Чух нууранд мониторинг хийнэ
эргийн шувуудын намрын нүүдлийн идэвхжил Чух нууранд наймдугаар сарын эхээр нэмэгддэг аж.
Мэдээллийн алба

Зүүн бүс нутагт Чух нуураар дайран өнгөрдөг нүүдлийн эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийх Монголын шувуу хамгаалах төвийн намрын судалгааны баг ажилдаа гарахад бэлэн болжээ.
Эргийн шувуудын намрын нүүдэл энэ сарын дундаас эхэлсэн хэдий ч эргийн шувуудын намрын нүүдлийн идэвхжил Чух нууранд наймдугаар сарын эхээр нэмэгддэг аж.
Уг хээрийн судалгаанд Монголын шувуу хамгаалах төв, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори, Зүүн бүсийн Дархан цаазат газруудын "Дорнод" хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын судлаачид болон МУИС, МУБИС-ийн Биологийн тэнхим, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн оюутнууд оролцох юм байна.


















