Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Хэнтий, Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий, Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
Хэнтий, Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Ар булгийн жонш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 27 км, Бэрх тосгоны төвөөс зүүн хойд 30 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.11-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 16:38 цагт цурамд оруулан 16:43 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тэвтээрийн манхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс баруун урд зүгт 240 км/ тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Түймрийг цурамд оруулж, бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2400 га талбай өртөж шатсан.

Хуваалцах