Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр нийт 2252 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 11, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 78, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 116 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 120 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах