Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хил орчимд долоодугаар сард хийсэн ажиглалтаар амьтад дайжиж ирээгүй гэв

Оросын холбооны улсад гарсан түймрийн улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган болон Улаанбаатар хот, Төв аймгийн нутгаар утаа тархаад байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хил орчимд долоодугаар сард хийсэн ажиглалтаар амьтад дайжиж ирээгүй гэв
Хил орчимд долоодугаар сард хийсэн ажиглалтаар амьтад дайжиж ирээгүй гэв. Зураг: МҮОНРТ

Оросын холбооны улсад гарсан түймрийн улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган болон Улаанбаатар хот, Төв аймгийн нутгаар утаа тархаад байгаа. Тэгвэл Улаан тайгад нөхцөл байдал ямар байгааг Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхээс тодрууллаа.

Тэрбээр “Хөвсгөлийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамрах нутаг дэвсгэрт түймрийн утаа сүүлийн дөрөв хоногоос ажиглагдаж байна. Хил орчимд долоодугаар сард хийсэн ажиглалтаар амьтад дайжин орж ирсэн ул мөр олдоогүй. Байгаль хамгаалагчид ажиглалт, тандалт хийж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

Хуваалцах