Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хилийн чанадад ажиллах сурвалжлагч шалгаруулж авна

МҮОНРТ-ийг төлөөлж ажиллах сурвалжлагчдийн сонгон шалгаруулалтыг МҮОНРТ, "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ хамтран гадаад орнуудад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэдийн дунд 2017 оны тавдугаар сарын 01-ийг хүртэл зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хилийн чанадад ажиллах сурвалжлагч шалгаруулж авна
Хилийн чанадад ажиллах сурвалжлагч шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийг төлөөлж ажиллах сурвалжлагчдийн сонгон шалгаруулалтыг МҮОНРТ, "Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" ТББ хамтран гадаад орнуудад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэдийн дунд 2017 оны тавдугаар сарын 01-ийг хүртэл зохион байгуулах гэж байна. Шалгаруулалтын дүнг 2017 оны тавдугаар сарын 03-ны өдөр зарлана.

Тавигдах шаардлага:

- Амьдран суугаа орныхоо хэлийг сайтар эзэмшсэн, ёс уламжлалыг сонирхдог байх...

- Тухайн орноос телевиз, радиогийн мэдээ сурвалжлага дамжуулах техникийн боломжтой /Үүнд: HD бичлэгийн камер, микрофон, диктофон, нотебүүк гэх мэт байхад хангалттай/

- Интернэт орчинд ажиллах дадлага туршлагатай байх...

Сонирхсон хүмүүс хүсэлт, оршин суугаа улс, хот болон өөрийн товч танилцуулга, холбоо барих хаяг, утасны дугаар зэргийг МҮОНРТ, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-д е-мэйлээр ирүүлнэ үү!


МҮОНРТ

ХАЯГ: Монгол Улс. Улаанбаатар хот. Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба

УТАС: 325802
ФАКС: 328334

FACEBOOK: https://www.facebook.com/MNBnationalTV
TWITTER: https://www.twitter.com/MNBnationalTV
E-mail: info@mnb.mn

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ ТББ

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 14,
Элит Комплекс, 3 дугаар давхар, 303 тоот

УТАС: 771166779, 99906779

Е-мail: info@mongoliansabroad.org

Хуваалцах