Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХХҮЕГ-ын албаныхан баруун аймагт ажиллаж байна

ХХҮЕГ-ын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ганбат, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХХҮЕГ-ын албаныхан баруун аймагт ажиллаж байна
ХХҮЕГ-ын албаныхан баруун аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

ХХҮЕГ-ын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ганбат, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, Гадаад харилцаа, сургалт,, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Г.Мөнхнасан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр,төсөл хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэл нар хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар боломжийг үнэлэх “Профайлинг” үйлчилгээний хэрэгжилт хөдөө орон нутагт ямар шатанд явж байгаатай танилцаж байна.

Тэд аравдугаар сарын 5-11-ний өдрүүдэд Өвөрхангай, Архангай, Говь-Алтай,Баянхонгор, Ховд, Увс аймагт ажиллаж байна.

Албаныхан аймгуудын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын холбогдох мэргэжилтнүүд болон албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх асуудлынх нь талаар ярилцаж, санаа бодлыг нь сонсож, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөхийн зэрэгцээ аймгуудын 2021, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажилтай нь танилцлаа гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах