Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хог хаягдлыг багасгах гэрэл зургийн уралдаанд оролцох бүтээлийг хүлээн авч байна

Хог хаягдлыг багасгах, ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хог хаягдлыг багасгах гэрэл зургийн уралдаанд оролцох бүтээлийг хүлээн авч байна
Хог хаягдлыг багасгах гэрэл зургийн уралдаанд оролцох бүтээлийг хүлээн авч байна. Зураг: МҮОНРТ

Хог хаягдлыг багасгах, ангилан ялгах, дахин боловсруулах ач холбогдлыг олон нийтэд таниулах, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, UNIDO, gef хамтран хүүхэд залуусын дунд зурагт хуудас болон гэрэл зургийн уралдаан зарласан. Уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 25-ны өдрийг хүртэл "Хангарди" ордны 6 давхар 610 тоотод хүлээн авч байна.

Тус уралдааны ач холбогдол нь хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчин бий болгоход хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Тэргүүн байр эзэлсэн бүтээл НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн газраас зохион байгуулах бүсийн шалгаруулалтад оролцох бөгөөд бүсээс шалгарсан нэг хүүхэд Австри улсын Вена хотод өргөмжлөл гардан авах ёслолд оролцох эрхээр шагнуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах