Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хогоо ангилдаг хотын иргэн” өдөрлөг боллоо

Өдөрлөгөөр “Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент”-ийн талаар сурталчилж, тус сургуулийн 1-4 дүгээр ангийн 210 сурагч оролцсон юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хогоо ангилдаг хотын иргэн” өдөрлөг боллоо
“Хогоо ангилдаг хотын иргэн” өдөрлөг боллоо. Зураг: МҮОНРТ

Хотын батлагдсан стандартыг сурталчлан таниулах, бүх нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, эрчимжүүлэх хүрээнд Хотын стандарт, хяналтын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, нийслэлийн ерөнхий боловсролын “Уудам Монгол” сургууль хамтран “Хогоо ангилдаг хотын иргэн” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр “Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент”-ийн талаар сурталчилж, тус сургуулийн 1-4 дүгээр ангийн 210 сурагч оролцсон юм.

Мөн үеэр хог хэрхэн үүсдэг, хогийг хэрхэн зөв ангилан ялгах, хаягдлыг хэрхэн ашиглаж болох талаар мэдлэг ойлголт, үүнтэй холбоотойгоор батлагдсан Хотын стандартын талаар танилцуулга мэдээлэл өгч, бататгах дадлага хийв. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар орчны бохирдлыг бууруулан, дахин боловсруулж, байгальд ээлтэй эдийн засгийг дэмжих юм.

Хог хаягдлын мененжмент бүлгийн хотын стандартад

  1. UCS1701A:2022

Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэхэд тавигдах шаардлага

https://standard.ub.gov.mn/standard-one?id=47

  1. UCS1703A:2022

Аюултай хог хаягдлын менежмент

https://standard.ub.gov.mn/standard-one?id=46

  1. UCS1704:2022

Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм удирдамж

https://standard.ub.gov.mn/standard-one?id=49

  1. UCS1705A:2022

Хог хаягдлын устгалын стандарт, устгалын удирдамж

https://standard.ub.gov.mn/standard-one?id=50

  1. UCS1706A:2022

Барилгын хог хаягдлын менежмент

https://standard.ub.gov.mn/standard-one?id=48 гэсэн таван стандарт багтана.

Дээрх стандартын бичиг баримтад орчноо үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгасан хуудастай тул иргэн бүр шалгаж үзэх боломжтой. Аливаа хаягдал нь байгальд задрах явцдаа хувиралд орж төрөл бүрийн хорт нэгдэл агуулсан хий, шингэн ялгаруулж, агаар, орчинд бохирдол үүсгэн, өвчлөл үүсгэх шалтгаан болдог. Иймээс байгальд хог хаягдлаас үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг НИТХ-аар батлуулаад байна.

Хуваалцах