Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явц 70 гаруй хувьтай байна

Энэ онд Дархан-Уул аймгийн хэмжээнд авто замын 15 төсөл, арга хэмжээгээр нийт 80.5 км авто замын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явц 70 гаруй хувьтай байна
Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явц 70 гаруй хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг "Түвшин гэгээ" ХХК гүйцэтгэж байна.Нийт 13.2 км урттай, 6 метр өргөнтэй, 5 см зузаантай тус замын ажлыг гэрээт хугацаагаар энэ оны 11 дүгээр сард хүлээлгэн өгнө.

Өнөөдрийн байдлаар нийт 8.9 км замыг асфальтаар хучсан байна. Цементын хүлээгдлээс шалтгаалан үлдсэн замын хучилтын ажил хугацаа хоцорсон байна. Гэхдээ гүйцэтгэгч компани ажлаа хугацаандаа багтаан хүлээлгэн өгөхөөр эрчимтэй ажиллаж байна.Замын ажлын явц байдалтай УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн ХБТХОХ-ийн дарга П.Батсүх нарын албаны хүмүүс өнөөдөр газар дээр нь танилцсан юм.

Энэ онд Дархан-Уул аймгийн хэмжээнд авто замын 15 төсөл, арга хэмжээгээр нийт 80.5 км авто замын ажлыг гүйцэтгэж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах