Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав. 2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, байгалийн цэвэр аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав. 2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, байгалийн цэвэр аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа.
Тэрэлж орчмыг мөн аялал, жуулчлал, амралт сувиллын бүс болгох бөгөөд хүн амыг нь 4500-аас хэтрүүлэхгүй гэж тооцжээ. Ингэхдээ Мойлтын тохой болон одоогийн суурин үүссэн хэсгийг л суурьшлын бүс болгох гэнэ.Харин Хонхор тосгоныг хотын шинэ суурьшлын бүс болгохын зэрэгцээ сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн бүс болгохоор төлөвлөгөөнд тусгажээ. Дашрамд дурдахад, энэ удаагийн хуралдааны үеэр шашны 30 байгууллагын зөвшөөрлийг сунгалаа.Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хуваалцах