Хоточ банхар нохойг мал хариулгад сурган, ашиглах уламжлалт хэрэглээг сэргээнэ
Хоточ банхар нохойг мал хариулгад сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлэх зорилтот төслийг эхлүүллээ.
Мэдээллийн алба

Хоточ банхар нохойг мал хариулгад сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлэх зорилтот төслийг эхлүүллээ.
Ингэснээр цоохор ирвэс мал руу халдсанаас үүдэн малчид ховор амьтдыг хөнөөх зөрчлийг бууруулах, зогсоох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цоохор ирвэсийг хамгаалах, түүний идэш тэжээл болох уулын туруутан амьтдын ус, бэлчээр хомсдохоос сэргийлэх, зүй бус хорогдлыг бууруулах, мал хариулгыг сайжруулах зэрэг давуу талтай учир хоточ банхрыг мал хариулгад ашиглах уламжлалыг хэвшүүлэн, хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Уг төслийг Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумаас малчин айл өрх сонгон хэрэгжүүлэх юм.
Сонгогдсон малчин айлд хоточ банхар нохдыг хүлээлгэн өгч мал хариулах аргад сургаж, банхар нохой болон хонь, ямаанд хүзүүвч зүүж мониторинг хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: БОАЖЯ


















