Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусний халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусний халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж нийгэм, эдийн засгийн хувьд хэвийн амьдралдаа орно” гэдгийг онцолсон юм.

Үүний дараа үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотод зургадугаар сарын 6, 7–ны өдрүүдэд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар ус их хэмжээгээр бууснаар голын усны түвшин олон жилийн дунджаас давж үерлэсэн. Иймээс байшин, барилга, авто зам, талбайг үерийн усанд автахаас урьдчилан сэргийлж, аваарын нөхцөл байдалд 85 хүн, 15 машин механизмтай ажиллаж байна.

Хуваалцах