Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын суудлын хуваарийг маргааш зарлана
Энэ удаагийн шалгалтад бүртгүүлсэн 5600 мянга гаруй шалгуулагч маргааш зарлах суудлын хуваарийн дагуу заасан байранд очих юм.
Мэдээллийн алба

Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын суудлын хуваарийг маргааш зарлана. Энэ удаагийн шалгалтад бүртгүүлсэн 5600 мянга гаруй шалгуулагч маргааш зарлах суудлын хуваарийн дагуу заасан байранд очих юм.
Шалгуулагчид юунд анхаарах шаардлагатайг Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалтын албаны мэргэжилтэн н.Сувдмаагаас тодрууллаа.
Mongolian National Radio · Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын суудлын хуваарийг маргааш зарлана
Суудлын хуваарийн дагуу шалгалт өгөх газраа өмнө нь заавал очиж үзэхийг зөвлөлөө. Цахимаар хуваарилах учраас таны гэрт ойр байх магадлалгүй тул шалгалтын байраа урьдчилан мэдэх, очих замын түгжрэл зэргийг сайн бодолцохыг санууллаа.
Мөн шалгалтын байранд нэг цагийн өмнө очих, анги танхимдаа 10 минутын өмнө орж суудлаа эзэлсэн байх ёстойг анхааруулсан юм.


















