Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хуулинд нэмэлтээр оруулах хэрэгтэй гэв
Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж өгөх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна.
Мэдээллийн алба

Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж өгөх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна.
Тодруулбал: Гэр бүлдээ хариуцлага хүлээдэг буюу өвчтэй эцэг эхээ асардаг, эсвэл 0-7 хүртэлх насны хүүхдээ сургуульд цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажлаасаа хоцорсон ажилтнуудыг гэр бүлийн шалтгаанаас нь хамаарч ажлаас нь халхыг олон улсад хууль бус үйлдэл гэж үздэг. Гэтэл Манай улсын хөдөлмөрийн харилцаанд энэ төрлийн зөрчил багагүй илэрч байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд өнгөрсөн жилийн эхний хагаст гэхэд гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зөрчсөн 50 гаруй гомдол ирсэн гэж тус холбооны хуулийн мэргэжилтэн н.Саранцацралт ярилаа.


















