Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн хувийн биржүүдийн эрх зүйн орчныг сайжруулна

Монгол Улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэхэд туслалцаа үзүүлэх зорилгын хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн хувийн биржүүдийн эрх зүйн орчныг сайжруулна
Хөдөлмөрийн хувийн биржүүдийн эрх зүйн орчныг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэхэд туслалцаа үзүүлэх зорилгын хүрээнд Хөдөлмөрийн хувийн биржийн эрх зүйн орчин болон хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн хэлэлцүүлэг НҮБ-ын төв байранд боллоо.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд, хувийн 36 хөдөлмөрийн биржийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хуваалцах