Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах улсын үзлэг, тооллогын асуулгын туршилт эхэллээ

Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, үзлэг тооллогыг 2018 онд зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 17-нд ажлын хэсгийн анхны уулзалт болсон. Харин үзлэг,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах улсын үзлэг, тооллогын асуулгын туршилт эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах улсын үзлэг, тооллогын асуулгын туршилт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, үзлэг тооллогыг 2018 онд зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 17-нд ажлын хэсгийн анхны уулзалт болсон. Харин үзлэг, тооллогын асуулгын туршилт өчигдөр Орхон аймагт эхэллээ.

Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын дарга А.Амарбалаар ахлуулсан баг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн халамжийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн мэдээллийн сан байгуулахын ач холбогдол болон улсын үзлэг, тооллогын талаар танилцуулга хийж, санал солилцлоо.

Хуваалцах