Хүнсний ногооны тариалалт зорилтдоо хүрээгүй гэв
Тариаланчид үр тарианы тариалалтыг давуулан биелүүлсэн бол төмс, хүнсний ногооны тариалалт тавьсан зорилтдоо хүрээгүй байна.
Мэдээллийн алба

Тариаланчид үр тарианы тариалалтыг давуулан биелүүлсэн бол төмс, хүнсний ногооны тариалалт тавьсан зорилтдоо хүрээгүй байна. Тодруулбал, энэ онд нийт 400 мянган га-д тариалалт хийх төлөвлөгөөг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас гаргасан. Үүнээс улаанбуудайг 300 мянган га-д тариалахаар төлөвлөж давуулан биелүүлжээ. Харин ногоочид нийт 14 мянга орчим га-д төмс тариалах төлөвлөгөө гаргасан ч өнөөдрийн байдлаар 85 хувьтай байна. Хүнсний ногооны тухайд 8.7 га-д тариалахаас 65 хувийн гүйцэтгэлтэй байна гэж ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.


















