Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөрөнгө оруулалтад хяналт тавих, оролцох боломж иргэдэд нээлттэй

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж оролцдог болон оролцох сонирхолтой байгаа нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо ба хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү уу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөрөнгө оруулалтад хяналт тавих, оролцох боломж иргэдэд нээлттэй
Хөрөнгө оруулалтад хяналт тавих, оролцох боломж иргэдэд нээлттэй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас энэ оныг ил тод байдлыг хангах жил болгон зарлаж, “Шилэн тендер” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын худалдан авах ажиллагаан дахь оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор “Шилэн тендер ба иргэний оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулахаар боллоо.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж оролцдог болон оролцох сонирхолтой байгаа нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо ба хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү уулзалтад оролцох боломжтой юм.

Авто зам, гүүр, дулаан хангамж, барилгын инженер, технологич, эдийн засагч, экологич зэрэг мэргэжлээр ажилласан туршлагатай, өөрийн дүүрэг, хороонд хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад гар бие оролцох, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм.

Сургалтын үеэр тендерийн сонгон шалгаруулалтыг хийж, үнэлгээ өгөхөд шаардлагатай зөвлөмж мэдээллийг өгөх бөгөөд Үнэлгээний хорооны гишүүнээр ажилладаг иргэдийн урамшуулал болоод үнэлэмжийг дээшлүүлэх талаар хамтарсан хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Уулзалт энэ сарын 26-нд 0900-1300 цагийн хооронд нийслэлийн Иргэний танхимд болно гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Хуваалцах