Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хутгатай согтуу хүн дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл дээрэмджээ

20 настай эмэгтэй “А”-г дэлгүүрт ажиллаж байхад нь 38 настай эрэгтэй “М” гэгч согтууран хутга барьж, айлган сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хутгатай согтуу хүн дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл дээрэмджээ
Хутгатай согтуу хүн дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл дээрэмджээ. Зураг: МҮОНРТ

“Сонгинохайрхан дүүрэгт согтуу хүн хүнсний дэлгүүрт орж ирээд хутга гаргаж айлган сүрдүүлж байгаад бараа дээрэмдчихлээ” гэсэн дуудлага, мэдээлэл энэ сарын 19-нд 15:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа шуурхай зохион байгуулахад 20 настай эмэгтэй “А”-г дэлгүүрт ажиллаж байхад нь 38 настай эрэгтэй “М” гэгч согтууран хутга барьж, айлган сүрдүүлж архи согтууруулах ундааны зүйл дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явах, мөн албан байгууллага, аж ахуйн нэгждээ хяналтын камер, дохиоллын систем байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хуваалцах