Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийг уриаллаа
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн дэд дарга, хурандаа Б.Батболд хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн дэд дарга, хурандаа Б.Батболд хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 2022 онд хүүхэд хохирсон зам тээврийн осол 810 бүртгэгдэж, 76 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Хүүхдэд учруулсан бэртэл гэмтлийн 77.6 хувь нь хүүхэд хамгаалалтын бүс зүүгээгүй, зориулалтын суудалд суугаагүй зэрэг жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон байгаа юм. Мөн 16.2 хувь нь хүүхэд явганаар зорчиж яваад осолд өртсөн байна. Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж, гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа.
Мөн маргааш замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ ойрын болон аваарын гэрлийг асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм.


















