“Хүүхэд хамгаалал–2026” хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хүүхэд хамгаалал–2026” хамтарсан зөвлөгөөнийг энэ оны 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Зөвлөгөөнд дүүргийн Прокурорын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч болон хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийг дагнан мөрдөн шалгах мөрдөгчид оролцож, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Зөвлөгөөний үр дүнд байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа тодорхой болгож, биелэлт үр дүнг сар бүр тооцож ажиллахаар шийдвэрлэсэн.