Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөв цөөрөм байгуулах ажил улс орон даяар явагдаж байна

БОАЖ-ын Сайдын санаачлан хэрэгжүүлж буй хөв цөөрөм байгуулах ажил улс орон даяар явагдаж байна. Энэ хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймагт Хөв шинээр байгуулах, хөв цөөрмийн зураг хийлгэх, засварлах ажлууд үе шаттай хийгдэж байгаа бөгөөд Арвайхээр сумын Дэлгэрэх х

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөв цөөрөм байгуулах ажил улс орон даяар явагдаж байна
Хөв цөөрөм байгуулах ажил улс орон даяар явагдаж байна. Зураг: МҮОНРТ

БОАЖ-ын Сайдын санаачлан хэрэгжүүлж буй хөв цөөрөм байгуулах ажил улс орон даяар явагдаж байна. Энэ хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймагт Хөв шинээр байгуулах, хөв цөөрмийн зураг хийлгэх, засварлах ажлууд үе шаттай хийгдэж байгаа бөгөөд Арвайхээр сумын Дэлгэрэх хөвийн инженерийн байгууламжийг засварлаж, 1600 м3 лагийг цэвэрлэн зайлууллаа.

Ухсан шороог Арвайхээр сумын төвлөрсөн хогийн цэгийн хог, хаягдлыг дарж булшлан, техникийн нөхөн сэргээлт хийж, цаашид биологийн нөхөн сэргээлт хийхэд ашиглах юм.

Тус ажлыг “Арвайхээр тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ -тай нэг сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ба ажлын гүйцэтгэлд Онги-Таац голын сав газрын захиргаа, аймгийн БОАЖГ, Арвайхээр сумын ЗДТГ хамтран хяналт тавьж ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах