Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хувийн тээврийн хэрэгслээр Евроазийн орнуудад зорчсон иргэдийн анхааралд!

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед Евроазийн Эдийн засгийн холбооны гишүүн улс

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хувийн тээврийн хэрэгслээр Евроазийн орнуудад зорчсон иргэдийн анхааралд!
Хувийн тээврийн хэрэгслээр Евроазийн орнуудад зорчсон иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед Евроазийн Эдийн засгийн холбооны гишүүн улс /Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс/-ын нутагт дэвсгэрт хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтэрч, улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ эдгээр улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй байгаа иргэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны дотор гаалийн мэдүүлэг бөглөж, яаралтай гаргахыг зөвлөж байна.

Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР

Хуваалцах