Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд газар хөдөллөө

Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт газар хөдлөлт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд газар хөдөллөө. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт газар хөдлөлт боллоо.

Сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-ийн зайд Далайн зах багийн “Бага Ар гол” гэдэг газар 6 цаг 25 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.

Хуваалцах