Хөвсгөл нуурын Хадан хүй, Тургийн ам зэрэгт хар хил гарчээ
Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байгаа юм.
Мэдээллийн алба

Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байгаа юм.
Хөвсгөл нуурын Хадан хүй, Тургийн ам зэрэг газруудад хар хил гарсан байна. Тодруулбал, Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан мэдээлэл байгаа учир анхаарал болгоомжтой зорчихыг иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлж байна.
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг.
Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Эх сурвалж: ЗТХЯ - Монгол Улсын Далайн захиргаа


















