ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг "Шивээ хүрэн" хилийн боомтод ажиллаж байна
Экспортын хоёр дахь том боомт "Шивээ хүрэн" хилийн боомтын үйл ажиллагаа нь зогсоод 6 сар болж байна.
Мэдээллийн алба

Экспортын хоёр дахь том боомт "Шивээ хүрэн" хилийн боомтын үйл ажиллагаа нь зогсоод 6 сар болж байна.
Тус боомтыг нээх, гадаад худалдааг тогтворжуулах, цаашид Хятад улсын талаас тавьж байгаа шаардлагад нийцүүлэн зохион байгуулалт хийх, борлуулалт тээвэрлэлтийн шинэ технологи нэвтрүүлэх /автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл/ зэрэг асуудлаар ажлын хэсэг БНХАУ-д суугаа элчин сайд Т.Бадрал, Хөх хотын консул С.Батхуяг нартай цахим хурал хийж, мөн боомтын одоогийн нөхцөл байдалтай танилцаж байна.
Дөрөвдүгээр сарын 20-ны дотор Хятад улсын талаас шуурхай бүлэг "Сэхээ" боомтод ажиллаж цар тахлын эсрэг халдвар хамгааллын бэлэн байдлыг шалгана гэдгийг консулын зүгээс онцоллоо.
Хятадын Засгийн газраас буцалтгүй тусламжаар орж ирэх 5 PCR лабораторийн 2-г нь "Шивээ хүрэн"-д байрлуулах барилга байгууламжийг яаралтай шийдвэрлэхийг Өмнөговь аймаг болон Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг чиглэл болголоо гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.



















