Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

Орхон аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна
Команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлагаар үргэлжилж байна.

Команд штабын дадлага сургуульд бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнийг танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм.

Орхон аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Хүн амын төвлөрөл ихтэй, дэд бүтэц хөгжсөн, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий нутаг дэвсгэр. Мөн төмөр замын системтэй. Тиймээс энэ удаагийн иж бүрэн сургуулиар удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах цагийн байдлын дагуу ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах