Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Компьютерийн үндсэн хэрэглээний програмын ээлжит сургалт эхэллээ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Компьютерийн үндсэн хэрэглээний програмын ээлжит сургалт эхэллээ
Компьютерийн үндсэн хэрэглээний програмын ээлжит сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд зохион байгуулдаг компьютерийн үндсэн хэрэглээний ээлжит сургалт өнөөдөр эхэллээ.

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг юм. Энэ удаагийн сургалтад нийт 34 суралцагч хамрагдаж, гуравдугаар сарын 26-ны өдөр төгсөлтөө хийнэ. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна. Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагуудын хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 9712-5557 дугаарын утсаар холбогдоно уу гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах