“Ковид-19” бүртгэлийн системийн хяналтыг сайжруулж байна
Өвөрхангай аймагт коронавирусний халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан “Ковид-19” бүртгэлийн системийн хяналтыг сайжруулж байна.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймагт коронавирусний халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан “Ковид-19” бүртгэлийн системийн хяналтыг сайжруулж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн үйлчилгээний газруудын бүртгэл хяналтын системд бүртгэсэн үйлчлүүлэгчийн тоог 3 хоногоор шүүн дутуу, хангалтгүй бүртгэсэн үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоож, хуульд заасан бусад арга хэмжээг тооцож ажиллахаар болжээ.
Халдвар авсан иргэдийн явсан маршрутыг тогтоож, иргэдийг халдварын эрсдэлээс сэргийлэх зорилготой энэ системийг Арвайхээр сумын 641 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд 1040 бүртгэлийн эрх нээлгэж, өдөр тутамдаа ашиглаж байна.
"Монголын мэдээ" сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч О.Отгонцэцэг


















