"Ковид-19" халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо наймдугаар сараас тогтмол нэмэгдсээр байна
Монгол Улсад бүртгэгдэж байгаа коронавируст өвчлөлийн 72 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдэж байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өвчлөл орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь тогтмол өссөөр байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа коронавируст өвчлөлийн 72 хувь нь хөдөө, орон нутагт бүртгэгдэж байна. Ялангуяа Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Ховд зэрэг аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр бүртгэгдэж байна. Түүнчлэн цаашдаа Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Дорнод, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Увс зэрэг аймагт тохиолдлын тоо өсөх хандлагатай байна.


















