Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Кёнсанбүг мужтай хамтран форум зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/896 тоот захирамж гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кёнсанбүг мужтай хамтран форум зохион байгуулна
Кёнсанбүг мужтай хамтран форум зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/896 тоот захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Улаанбаатар хот ба Солонгос Улсын Кёнсанбүг муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотноо хоёр талын хөрөнгө оруулалт, бизнес хамтын ажиллагааны форум зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлах бөгөөд хоёр хотын бизнес хамтын ажиллагааны форумыг 10 сарын 4-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Түлхүүр үг:Хот
Хуваалцах